Korea Robot Championship 2019
“Korea Robot Championship 2019” тэмцээнд оролцохоор ирсэн суралцагчид БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монгол сургуультай танилцлаа. Тус сургууль нь анх 5 суралцагчтай үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө 300 гаруй суралцагчидтай болжээ. Мөн БНСУ-ын дунд сургуулиар айлчлан, сургалтын орчин, багш нарын бүрэлдэхүүнтэй танилцан, байгалийн ухааны хичээлүүдийн лабораториудтай танилцлаа. Үдээс хойш Шинжлэх ухааны музей үзэн, шинжлэх ухааны туршилтын хөтөлбөрүүдэд хамрагдав.
2018-2019 оны #Korea_Robot_Championship_FLL #Junior, #FLL,#FTC тэмцээний FLL төрөлд “Шинэ эхлэл” болон Дархан-Уул аймгийн “Оюуны ундраа” цогцолбор сургуулиудаас тус бүр нэг баг тэмцээний даалгавар, төслийн судалгаа, багийн танилцуулга, робот дизайн гэсэн шалгууруудаар нийт 100 гаруй багтай өрсөлдөж, амжилттай оролцлоо. Сургуулийн зүгээс Монголын роботын боловсролын нийгэмлэгтэй хамтран уламжлал болгон зохион байгуулдаг гадагшаа чиглэсэн үйл ажиллагааны нэг хэсэг болох робот технологийн боловсролын сайн дурын үйл ажиллагааг дэмжин, хамтран ажилладаг эцэг эх, асран хамгаалагчдадаа баярлалаа.