Эко аялал – 2018
Богд Хан уулын ноён оргил “Цэцээ гүн”-ий оргилд аялах аяллыг БУЗАН-ээс сургуулийн Эцэг эхийн зөвлөл, “JCI Nomadic” байгууллагатай хамтран зохион байгууллаа. Тус аяллыг 8 дэх жилдээ амжилттай зохион байгуулж байна. Энэ удаагийн аялалд 258 суралцагч, 24 багш, ажилтан, “Жэй Си Ай Номадик” байгууллагын 5 гишүүн, нийт 287 хүн хамрагдлаа.
Аяллын зорилго: Бүх нийтийн биеийн тамираар хичээллэж, идэвхтэй хөдөлгөөнөөр эрүүл мэндээ дэмжих, цэвэр агаарт алхах, анги хамт олны нөхөрсөг, эвсэг уур амьсгалыг бүрдүүлэх, зөв зохистой аялж, байгалиа танин мэдэхийн зэрэгцээ хайрлан хамгаалах, тухайн газар нутгийн түүх, домгийг танин мэдэх.
Энэ зорилгийн хүрээнд Богд Хан уулын түүх, домог болон тэр орчмын газар нутгийн тухай мэдээллийг БУЗАН-ээс аялалд хамрагдсан бүх хүмүүст хүргэсэн. Мөн дэлхий нийтээр нэг өдөр зохион байгуулсан “Эх дэлхийгээ цэвэрлэе” аяны хүрээнд аялал, алхалтын турш суралцагчид, багш, ажилтнууд замдаа тааралдсан хогийг түүж, Цэцээ гүний ойр орчмын хогийг цэвэрлэж, Дэлхий ээжээ хамгаалав.