Global Youth Entrepreneurship Challenge-2024
Хүүхдийг Ивээх Сан, Хөгжлийн Шийдэл төрийн бус байгууллагатай хамтран 2017 оноос хойш зохион байгуулж буй “Global Youth Entrepreneurship Challenge” буюу “Олон улсын өсвөрийн энтрепренерүүдийн тэмцээн” 2024 оны 4 дүгээр сарын 7-нд Улаанбаатар хот болон цахим орчинд зохион байгуулагдлаа. Өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг уг тэмцээнд Улаанбаатар хот болон орон нутгийн 12 сургуулийн 19 баг оролцсоноос сүүлийн шатанд 7 багийн 60 гаруй сурагч шалгарсан юм.
Оролцогчид “Хэт их хэрэглээний нийгэм, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгахын тулд хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологи ашигласан шинэлэг санааг гарган бизнесийн төлөвлөгөө боловсруулах” сэдвийн хүрээнд 10 цагийн дотор бизнес санаагаа боловсруулж, түүнийхээ дагуу бүтээгдэхүүний загвар гаргаж, бизнес төлөвлөгөөгөө Англи хэл дээр танилцуулж өрсөлдөв.
Тэмцээний тэргүүн байранд Шинэ эхлэл сургуулийн 12а ангийн сурагч Ц.Жамьяандорж,12а ангийн сурагч П.Анар,11б ангийн сурагч Х.Мөнх-Очир,11б ангийн сурагч И.Хас-Эрдэнэ,12а ангийн сурагч О.Одбилэг,12а ангийн сурагч А.Баяржавхлан,11б ангийн сурагч А.Амартүшээ,11б ангийн сурагч Т.Билгүүн нарын Team Achievers баг хуванцар материал боловсруулах санаа дэвшүүлж тэргүүлсэн юм.
Удаах байранд мөн Шинэ эхлэл сургуулийн 11б ангийн сурагч Б.Тэмүүлэн,11б ангийн сурагч Г.Номин-Өлзий, 11б ангийн сурагч С.Анхлан, 11б ангийн сурагч С.Ананд, 11б ангийн сурагч А.Эрдэнэ, 11б ангийн сурагч Б.Номин-Эрдэнэ,11б ангийн сурагч А.Түвшинжаргал нарын One Yurt баг хиймэл оюун ухаан ашиглаж, хуучин хувцасаа дахин загварчлах санаагаар тус тус шалгарч 2024 оны 5 дугаар сарын 25-нд болох Олон Улсын Өсвөрийн Энтрепренеруудын Тэмцээнд (Global Youth Entrepreneurship Challenge-2024) оролцох эрхтэй боллоо.
Нийт сурагчдадаа баяр хүргэж цаашдын тэмцээнд нь амжилт хүсье.