“Making a Better World 2025” төсөлт хичээл
2024-2025 оны хичээлийн жилд суралцагчид багаараа хамтран, “Making a Better World” сэдвийн хүрээнд тулгамдаж буй асуудлаа тодорхойлон, эзэмшсэн мэдлэг, чадвараа ашиглан тодорхой төслүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ туршилт, судалгаа хийх аргa зүйд суралцлаа. Энэ үйл явц нь тэднийг асуудал шийдвэрлэх, багаар ажиллах, шүүмжлэлт болон бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх, зөөлөн ур чадвараа сайжруулахад дэмжлэг үзүүлдэг. Мөн суралцагчдад бие даан суралцах, эрүүл дадал хэвшүүлэх, эерэг хандлагатай, хариуцлагатай иргэн болон төлөвших боломжийг олгоно. Энэхүү “Making a Better World 2025” төсөлт хичээл хөтөлбөрийг 6-8, 9-10, 11-12 дугаар анги гэсэн 3 ангиллаар зохион байгууллаа.
Төсөлт хичээл хөтөлбөрийн II шатны шалгаруулалтыг 2025 оны 3 дугаар сарын 13, 14, 15-ны өдрүүдэд ОУХНЦ-т амжилттай зохион байгууллаа. Олон улсын ‘’Global Perspectives’’ хөтөлбөрийн хүрээнд 6-8 дугаар ангийн 145 суралцагч 15 чиглүүлэгч багшийн дэмжлэгтэйгээр 16 төсөл хэрэгжүүлж, II шатны шалгаруулалтад 6 төсөл шалгарлаа.
“Cambridge Upper Secondary – Science Competition” хөтөлбөрийн хүрээнд 9-10 дугаар ангийн суралцагчид шинжлэх ухааны судалгааны төсөл хэрэгжүүлсэн бөгөөд нийт 16 багаас 8 баг II шатанд шалгарлаа.
“Cambridge International Project” хөтөлбөрийн хүрээнд 11-12 дугаар ангийн 89 суралцагч 6 чиглүүлэгч багшийн дэмжлэгтэйгээр 13 төсөл хэрэгжүүлж, II шатны шалгаруулалтад 7 баг үлдэж төслөө танилцуулсан юм. 11Б ангийн суралцагч Ш.Анар ахлагчтай, химийн Ж.Батхишиг чиглүүлэгч багштай “Making the casein supplement from skim milk” төслийн баг “International Students Science Fair 2025” үйл ажиллагаанд шалгарсан шилдэг илтгэлээ танилцуулсан бөгөөд “Мөнгөн өргөмжлөл”-ийн болзлыг 8 баг хангасан байна.