Japan Super Science Fair 2020
Япон улсын Киото хотын Рицүмейкан ахлах сургуулиас 18 дахь удаагийн “JSSF” арга хэмжээг энэ жил анх удаа онлайнаар, 10-р сарын 31, 11-р сарын 1, 7, 8, 14, 15-ны өдрүүдэд “Zoom” программ ашиглан зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн “JSSF-2020”-т дэлхийн өнцөг булан бүрээс 25 улсын 63 сургуулийн шинжлэх ухааныг сонирхон судалж буй ахлах ангийн суралцагчид оролцож байна.
“JSSF” арга хэмжээнд олон улсын хөтөлбөрийн сургалттай “Шинэ эхлэл” сургуулийн багш, суралцагчид Монгол Улсаа төлөөлөн 3 дахь удаагаа амжилттай оролцож байгаа бөгөөд энэ жилийн “JSSF-2020”-т физикийн багш У.Мөнх-Очироор удирдуулсан, 12б ангийн суралцагч А.Мөнх-Оргил ахлагчтай, 11б ангийн суралцагч Э.Уянга, Ж.Тэнгис нарын баг “Морин хуур болон хийл хөгжмийн дууны долгионы шинж чанарыг харьцуулан судлах нь” сэдэвт судалгааны ажлаар оролцож, нийгмийн ажилтан Ж.Оюунцэцэг, англи хэлний багш Б.Золзаяа, мэдээллийн технологийн ажилтан Б.Баатарзаан нар хамтран ажиллаж байна.
“JSSF-2020”-т оролцож буй багууд нийт 3 хэсэгт хуваагдан, хуваарийн дагуу өдөр тутмын онлайн хөтөлбөрт оролцож байгаа бөгөөд “Шинэ эхлэл” сургуулийн багш, суралцагчид 10-р сарын 31, 11-р сарын 1-ний өдрүүдэд нээлтийн болон туршлага солилцох үйл ажиллагаанд оролцож, 11-р сарын 7-ны өдөр багийн илтгэгч суралцагч Ж.Тэнгис судалгааны ажлаа амжилттай танилцууллаа.
11-р сарын 8-ны өдөр багийн ахлагч А.Мөнх-Оргил судалгааны илтгэлээ танилцуулах бөгөөд “JSSF-2020”-т оролцож буй багш, суралцагчдадаа талархал илэрхийлж, амжилт хүсье.