Ханзны уран бичлэгийн уралдаан – 2022
Тус уралдааныг суралцагчдын Хятад хэлний ерөнхий чадварыг сайжруулах, ханз үсгийг тигийн дагуу зөв сайхан бичих дадлыг хэвшүүлэх, Хятад хэл сурах сонирхлыг хөхүүлэн дэмжих зорилготойгоор, 9-12 дугаар ангийн суралцагчдын дунд 2022.03.01-2022.03.20-ны хугацаанд зохион байгуулж, бүтээлүүдээс дүгнэж, шалгарууллаа.
Анги харгалзалгүй сайхан бичсэн суралцагчдыг шалгаруулж, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Үүнд:
1 дүгээр байрт 11б ангийн суралцагч Б.Бямбадэмбэрэл
2 дугаар байрт 9б ангийн суралцагч Я.Мишээл
3 дугаар байрт 10б ангийн суралцагч Б.Намуун
Тусгай байрт 10а ангийн суралцагч С.Төгсжаргал
9б ангийн суралцагч Г.Бөртэ
9б ангийн суралцагч Ц.Баяртогтох нар шалгарсан бөгөөд оролцсон суралцагчдадаа цаашдаа улам хичээнгүйлэн суралцахыг хүсэн ерөөе.
Энэхүү уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хятад хэлний багш А.Номин-Эрдэнийн сурган хүмүүжүүлэх үйлст нь арвин их амжилтыг хүсье.
星辰大海 – 黃霄雲 дууг ашиглав.