“Sustainable school” хакатон тэмцээн
11б ангийн суралцагч Г.Мөнхжавхлан, Э.Марал-Эрдэнэ, Б.Намуунаа, Ж.Энэрэл, Ж.Хишигжаргал нарын #ТОГТВОРТОЙ_СУРГУУЛЬ сэдэвт хакатонд II байр эзэлсэн явдалд халуун баяр хүргэе.
Зориг сангийн хамгийн ууган хөтөлбөр болох “Залуу манлайлал” хөтөлбөрийн “Болгоё” төслийн хүрээнд “Тогтвортой сургууль” сэдэвт хакатон тэмцээн 2022 оны 04 сарын 02,03-ны өдрүүдэд боллоо.
Энэхүү хакатонд оролцсоноор Дэлхийн Тогтвортой Хөгжлийн 17 зорилтын тухай салбар, салбарын туршлагатай мэргэжилтнүүдээс суралцахаас гадна олж авсан мэдлэгийнхээ хүрээнд өөрсдийн сургуулийн сургалтын орчныг тогтвортой арга замаар сайжруулах шинэлэг санаа гаргаж өрсөлдсөн байна.