Зөвлөх багш нар үзүүлэх хичээл заалаа
Монгол Улсын зөвлөх багш Ж.Батхишиг, С.Уранчимэг нарын санаачлагаар олон улсын хөтөлбөрийн сургалттай “Шинэ эхлэл” сургууль, лаборатори 20 дугаар сургууль, БГД-ийн Боловсролын хэлтэс хамтран ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид сургалт явуулж буй химийн багш нар агуулгын элементарчлал, явцын үнэлгээ хийх, хэрэглэгдэхүүн боловсруулах, арга зүйн шилдэг туршлага, оновчтой шийдлүүдээ хуваалцах, туршлага солилцох үйл ажиллагааг Баянгол дүүргийн химийн багш нарын дунд 3 үе шаттайгаар зохион байгуулан явуулж байна.
I шатанд олон улсын хөтөлбөрийн сургалттай “Шинэ эхлэл” сургуулийн 11 дүгээр ангийн химийн сонгоны суралцагчдад 20 дугаар сургуулийн химийн багш С.Уранчимэг “3 дугаар үеийн элементүүдийн шинж чанар, зүй тогтол” сэдвээр, “Шинэ эхлэл” сургуулийн багш Ж.Батхишиг “3-р үеийн элементүүдийн үүсгэх оксид, хлоридын шинж” сэдвээр тус тус 40 минутын үзүүлэх хичээлийг амжилттай зааж, БГД-ийн 13 сургуулийн 17 химийн багш ажиглалт хийж туршлага солилцлоо.
II шатанд, 11-р сарын 03-аас 11 сарын 10-ны өдрүүдэд БГД-ийн химийн багш нар 8 баг болж хуваагдан ахлах ангийн хичээлээ бэлтгэнэ. III шатанд, 11 сарын 11-ний өдөр 20 дугаар сургууль дээр химийн багш нар 8 цагийн хичээлээ зааж онол арга зүйн туршлага солилцоно.