Зөвлөх багшийн манлайлал
Монгол Улсын зөвлөх багш Ж.Батхишиг, С.Уранчимэг нарын санаачлагаар олон улсын хөтөлбөрийн сургалттай “Шинэ эхлэл” сургууль, лаборатори 20 дугаар сургууль, БГД-ийн Боловсролын хэлтэс хамтран ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид сургалт явуулж буй химийн багш нарт агуулгын элементарчлал, явцын үнэлгээ хийх, хэрэглэгдэхүүн боловсруулах, арга зүйн шилдэг туршлага, оновчтой шийдлүүдээ хуваалцах, туршлага солилцох үйл ажиллагааг Баянгол дүүргийн химийн багш нарын дунд 3 үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөн, I шатанд зөвлөх багш нар үзүүлэх хичээл зааснаар амжилттай болж өндөрлөсөн. Улмаар II шатанд, 11 сарын 03-аас 11 сарын 10-ны өдрүүдэд БГД-ийн химийн багш нар 8 багт хуваагдан ахлах ангийн хичээлээ зөвлөх багш нартай хамтран бэлтгэсэн. III шат болох 11 сарын 11-ний өдөр химийн багш нар Лаборатори 20 дугаар сургуулийн 10-12 дугаар ангийн химийн сонгоны суралцагчдад ахлах ангийн хүндэвтэр сэдвийн 8 цагийн хичээлийг амжилттай зааж, БГД-ийн 18 сургуулийн 52 химийн багш сууж ажиглан онол арга зүйн туршлага солилцлоо.
Мөн БГД-ийн химийн багш нарын дунд волейболын тэмцээнийг зохион байгуулж, I байрт ЭӨЦС-ийн баг, II байрт 20, 51, 38 дугаар сургуулийн баг, III байрт 28, 93 дугаар сургуулийн баг тамирчид тус тус шалгарав.