“Оролцоод хөгжье – 2023” төсөлт хичээлийн I шатны шалгаруулалт
“Оролцоод хөгжье – 2023” төсөлт хичээлийн I шатны шалгаруулалт боллоо.
2022-2023 оны хичээлийн жилийн төсөлт хичээлээр VI ангийн суралцагчид Cambridge Lower Secondary Global Perspectives хөтөлбөрийн агуулгын хүрээнд өөрсдийн сурсан мэдлэг, туршлагаа бусдадаа танилцууллаа. Б.Ариунаа багштай “Хог хаягдлаа зөв ашиглацгаая” баг, Б.Нямсүрэн багштай “Эрүүл инээмсгэлэл” баг, А.Айтолхын багштай “Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн бидний амьдралд” баг, И.Дэнзэнгаваа багштай “Дусал усаа хайрлая” багууд амжилттай оролцлоо.
Б.Нямсүрэн, А.Айтолхын багш нарын багууд II шатанд шалгарлаа. “Оролцоод хөгжье-2023” төсөлт хичээлд идэвх санаачилгатай оролцсонд 6а, 6б ангийн нийт суралцагчдадаа баярлалаа.