Ханзны уран бичлэгийн уралдаан
Суралцагчдын Хятад хэлний ерөнхий чадварыг сайжруулах, ханз үсгийг тигийн дагуу зөв сайхан бичих дадлыг хэвшүүлэх, Хятад хэл сурах сонирхлыг хөхүүлэн дэмжих зорилготойгоор тус сургуулийн 9-12 дугаар ангийн суралцагчдын дунд 2023.03.01-2023.03.24-ний хугацаанд зохион байгуулж, бүтээлүүдээс дүгнэж, шалгаруулсан.
Анги харгалзалгүй сайхан бичсэн суралцагчдыг шалгаруулж, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Үүнд:
1 дүгээр байр 12б ангийн суралцагч Б.Бямбадэмбэрэл
2 дугаар байр 10б ангийн суралцагч Я.Мишээл
3 дугаар байр 9а ангийн суралцагч У.Есүй
Тусгай байр 10а ангийн суралцагч Ч.Номин
10б ангийн суралцагч А.Түвшинжаргал
11б ангийн суралцагч С.Сайнсайхан нар шалгарсан бөгөөд оролцсон суралцагчдадаа цаашдаа улам хичээнгүйлэн суралцахыг хүсэн ерөөе.
Энэхүү уралдааныг жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг, Хятад хэлний багш А.Номин-Эрдэнэдээ сурган хүмүүжүүлэх үйлст нь арвин их амжилтыг хүсье.
《芒种》赵方婧 дууг ашиглав.