Зөвлөх багшийн сайн туршлага
Зөвлөх багшийн сайн туршлага №2
СУРАЛЦАГЧДЫН СОРИЛ, ТУРШИЛТ ХИЙХ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЖ БУЙ АРГА ТУРШЛАГА…
Багшийн танилцуулга:
Олон улсын хөтөлбөрийн сургалттай, нийслэлийн ерөнхий боловсролын Шинэ Эхлэл сургуулийн химийн багш Ж.Батхишиг. УБИС 1994 онд химич, химийн багш мэргэжил, МУИС 1999 химийн шинжлэх ухааны магистр, Боловсролын салбарт 29 жил ажилласан. Үндэсний ба олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалт явуулж ирсэн. Химийн боловсролын стандарт, химийн сурах бичиг, химийн багш нарт зориулсан гарын авлага гэх мэт хамтын бүтээл дээр ажиллаж байсан. 1, 5, 10 жил ажилласан багш нарын сургалтад сургагч багшаар ажиллаж байсан.
Туршлагын зорилго:
Суралцагчдын хүрээлэн байгаа орчин дахь үзэгдэл юмсыг судлах, шинжлэх ухааны үндэслэлтэй хариултыг гаргаж сурах, бие даан суралцахуйд сургахад энэхүү арга барилын зорилго оршино.
Арга зүй-Аргачлал:
Байгалийн шинжлэх ухаан нь сорил туршилтын шинжлэх ухаан юм. Иймд түүнийг зааж байгаа багш ч гэсэн шинжлэх ухааны аргад тулгуурлан хичээл заах ёстой. Суралцагчдын сорилын ур чадварыг 4 алхамтайгаар хөгжүүлдэг. Үүнд:
1-р алхам: 6-8-р ангийн сурагчдад шинжлэн судлах арга барилыг эзэмшүүлнэ. Энэ үед сурагчдад бодис, багаж хэрэгсэлтэй аюулгүй зөв харьцах, таамаглал дэвшүүлэх, ажиглах, хэмжилт хийх, туршилт явуулах, нэгтгэн дүгнэх чадвар тус бүрийг нь ээлжит хичээл болон бие даан турших туршилтаар багш чиглүүлэн хөгжүүлнэ.
2-р алхам: 8-9 р ангийн сурагчид өөрийн эргэн тойрон дахь үзэгдлийг шинжлэх ухааны үндэстэйгээр бие даан судалж нэгтгэн дүгнэлт хийнэ.
3-р алхам: 10-11р ангийн сурагчид Шинжлэх ухааны нарийн төвөгтэй туршилтуудыг зааврын дагуу судалж, төлөвлөлтийг хэрхэн сайжруулах боломжийг санал болгодог.
Хүрсэн үр дүн:
Сорилын ур чадварыг сурагчдад эзэмшүүлэх арга барилыг харуулсан загвар хичээлүүд бэлтгэж нийтэд түгээн дэлгэрүүлсэн. Үүнд:
11-р анги. Исэлдэн ангижрах урвал 2014 он
6-р анги. Ундааны хүчиллэг шинжийг бууруулах. 2015 он
11-р анги. Үеийн дагуу элементүүдийн үүсгэх химийн нэгдлийн шинж чанар өөрчлөгдөх зүй тогтол 2023
Суралцагчдын сорилын ур чадвар олон улсын шалгалтын дүнгээр 100% амжилт, чанартай дүгнэгдэх болсон
Суралцагчид өөрсдийн хийсэн судалгаагаараа олон улсын SSP арга хэмжээнд тогтмол оролцдог болсон. Сүүлийн 7 жилд 10 удаа хамрагдаад байгаа.