“Урлаг хүүхдийн хөгжилд” сонгодог урлагийн тоглолт
Ерөнхий боловсролын сургуулиудын бие даалтын долоо хоногийн үйл ажиллагааны хүрээнд УДБЭТ-аас “Урлаг хүүхдийн хөгжилд” сонгодог урлагийн тоглолтыг “Шинэ эхлэл” ОУХСС-ийн суралцагч, багш, ажилтнуудад тоглолоо. Сонгодог урлаг нь хүүхдийн сэтгэл зүй, танин мэдэхүй, гоо зүйн боловсролд чухал нөлөөтэй. Тухайлбал, сонгодог урлагийн хөгжим, бүжиг, уран зураг, театр зэрэг нь хүүхдийн сэтгэл хөдлөлийг илэрхийлэх, өөрийгөө ойлгох, бусдыг хүндэтгэх мэдрэмжийг хөгжүүлж өгдөг билээ.
Тус үйл ажиллагааг зохион байгуулахад тусалж, дэмжсэн УДБЭТ-ийн хамт олон болон “Шинэ эхлэл” ОУХСС-ийн багш, ажилтнууд, эцэг эх, асран хамгаалагчдадаа талархал илэрхийлье.