“ТЭРБУМ МОД” үндэсний мод тарих хөдөлгөөн
Олон улсын хөтөлбөрийн сургалттай “Шинэ эхлэл” сургуулийн хамт олон дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилготой “ТЭРБУМ МОД” үндэсний мод тарих хөдөлгөөнд сургуулиараа нэгдэж, нийт багш, ажилтан, 9-12 дугаар ангийн суралцагчид, эцэг эхийн төлөөлөл 213 хүн, Баянгол цэцэрлэгт хүрээлэнд 4 төрлийн 460 ширхэг мод тарилаа.
Намрын мод тарих үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажилласан Баянгол цэцэрлэгт хүрээлэн, “Баян сөөгт” ХХК, “Шинэ эхлэл хөгжлийн ирээдүй” ТББ-ын хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.