“Парламентын боловсрол” хөтөлбөрийн аялал
8А ангийн хамт олон Улсын их хурлын үйл ажиллагаа, төрийн ордонтой танилцах “Парламентын боловсрол” хөтөлбөрийн аялалд амжилттай оролцлоо. Энэхүү үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан эцэг эх, асран хамгаалагчдадаа болон 8А ангийн суралцагчдадаа баярлалаа.
“Парламентын боловсрол” хөтөлбөр нь хүүхэд, залууст парламентын боловсрол олгох, өсвөр үеийнхэнд хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа, ард иргэдийг төлөөлөн УИХ-д сонгогдон ажиллаж байгаа гишүүдийн эрх үүрэг, хууль тогтоох үйл явц, ардчиллын үнэт зүйлийн талаар мэдлэг олгох, хууль батлахад оролцоотой иргэдийг төлөвшүүлэхэд чиглэдэг хөтөлбөр юм.