Төрийн дээд шагнал хүртлээ
Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн баярын босгон дээр эрхэлсэн ажилдаа амжилт гарган, эрдэм билэг, хичээл зүтгэлээрээ олон жилийн хөдөлмөрөө төрдөө үнэлүүлж, төрийн дээд шагнал “Алтан гадас одон”-гоор нярав Д.Баяржаргал, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар химийн багш Ж.Батхишиг, НБГ-ын “Шилдэг ажилтан” цол, тэмдгээр биологийн багш Л.Чулуунням нар шагнууллаа. Төрийн дээд болон салбарын шагналаа гардан авсан багш, ажилтнууддаа аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Олон улсын хөтөлбөрийн сургалттай, нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ эхлэл” сургуулийн хамт олон