“Байгалийн ухаан, орчны судалгаа – 2024” илтгэлийн уралдаан
“БАЙГАЛИЙН УХААН, ОРЧНЫ СУДАЛГАА 2024” илтгэлийн уралдааныг ЕБС-ийн 9-11 дүгээр ангийн сурагчдын дунд үндэсний хэмжээнд амжилттай зохион байгууллаа.
Олон улсын хөтөлбөрийн сургалттай нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ Эхлэл” сургууль “БАЙГАЛИЙН УХААН, ОРЧНЫ СУДАЛГАА 2024” илтгэлийн уралдааныг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Монгол Улс дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамтай хамтран зохион байгууллаа.
Уралдаан нь ЕБС-ийн сурагчдын байгаль орчны талаарх мэдлэг чадварыг сайжруулах, байгаль орчноо хайрлан хамгаалах, эх дэлхийгээ танин мэдэх, байгаль, орчноо үнэлэх, шинжлэх ухаанч арга барилыг хөгжүүлэх, асуудлыг шийдвэрлэх, илтгэх ур чадварыг хөгжүүлэх зорилготой явагдсан.
Илтгэлийн уралдааныг Шинэ эхлэл сургуулийн захирал Н.Оюунгэрэл нээж, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Монгол Улс дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны Эдийн засгийн асуудал хариуцсан хоёрдугаар нарийн бичгийн дарга Кевин Моор нар оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ.
Илтгэлийн уралдаанд аймаг, нийслэлийн сургуулиудаас 52 багийн илтгэл ирснээс дараагийн шатанд шалгарсан 14 багийн судлаач сурагчид аман болон ханын илтгэлийг танилцуулсан.
Шүүгчдээр Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Г.Сарантуяа /Ph.D/, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын Газрын мониторингийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Анхбаяр, Шинжлэх ухааны үндэсний зөвлөлийн ахлах шинжээч Б.Лхагвадорж, Судлаач, эрдэмтэн Я.Баасандорж /Ph.D/ нар ажиллалаа. Сурагч, багш нарт “Шинжлэх ухааны судалгаа, нээлт, ололт амжилт” сэдвээр Физик математикийн ухааны доктор Ц.Даваадорж (Ph.D) сонирхолтой лекц уншлаа.
Уралдааны дүн:
1. “Шилдэг шинжлэх ухаанч судлаач” – “Үүлний ажиглалт, түүнийг хиймэл дагуулын мэдээлэлтэй харьцуулсан нь” сэдвээр Шинэ эхлэл сургуулийн сурагч Б.Маргад, Б.Мишээл, М.Мичидмаа, удирдсан багш Б.Өлзий-Орших
2. “Шилдэг бүтээлч баг” – Сансрын зураг ашиглан төв суурин газрын гео-орон зайн мэдээллийн сан бүрдүүлэх” сэдвээр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын сургуулийн сурагч Б.Мөнхзаяа, Э.Жаргал, Г.Азжаргал, удирдсан багш Б.Ганцогт
3. “Шилдэг хамтрагч баг” – “Усны макро сээр нуруугүйтэн амьтад болон усны чанарыг тодорхойлох судалгаа” сэдвээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын сургуулийн сурагч З.Тэргэл, Ц.Дэлгэрхишиг, удирдсан багш М.Анужин
4. “Шилдэг ирээдүйтэй судлаач” – “Ахуйн нөхцөлд органик ясны бордоо хийх” сэдвээр Шинэ эхлэл сургуулийн сурагч Х.Мөнх-Очир, С.Анхлан, удирдагч багш Э.Гантуяа
5. “Шилдэг илтгэгч”- “Улаанбаатар хот орчмын Туул, Сэлбэ голын усны чанарт дүн шинжилгээ хийх” сэдвээр Шинэ эрин сургуулийн сурагч Е.Жансаяа, С.Итгэлт, Н. Мөнхтөгөлдөр удирдсан багш Б.Цэцэгсайхан
6. “Шилдэг илтгэгч”- “Бүс нутгаас хөрсний шинж чанар хамаарах нь” сэдвээр Шинэ Монгол сургуулийн сурагч Э.Болдбаатар, Оргил сургуулийн сурагч М.Оюу-Эрдэнэ, удирдсан багш О.Нямсүрэн
7. “Шилдэг удирдагч багш” – нийслэлийн 11 дүгээр сургуулийн багш Б.Эрдэнэчимэг
тус тус шалгарч, сертификат, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.
#Боловсролын ерөнхий газар,
#Газрын зохион байгуулалт, геодизи, зураг зүйн ерөнхий газар
#Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба,
#Америкийн Нэгдсэн Улсын Элчин Сайдын Яам,
#American Corner