
АНУ, Япон, Канад, Хонконг, Швейцарь, Унгар улсаас 10 сургуулийн төлөөлөл ирж, тухайн сургуулиудад элсэн ороход тавьдаг шаардлагууд, тэтгэлэгт хөтөлбөрийн тухай мэдээллийг ахлах ангийн суралцагчдад биечлэн уулзаж өглөө.
Түүнчлэн энэ хичээлийн жилд гадаадын их, дээд сургуулиудад элсэн суралцахад зөвлөн туслах хөтөлбөрийн хүрээнд:

Хонконг улсын City University of Hong Kong сургуулийн элсэлтийн албаны төлөөлөгч Сюзан Ву айлчлан ирж, өөрийн сургуулийн элсэлтийн журам, тэтгэлэгт хамрагдах, Хонконгт сурах тухай яриа мэдээллийг,

“Жосто” төвөөс Япон улсад суралцах хүсэлтэй суралцагчдад тус улсад суралцахад анхаарах зүйлс, тэтгэлэгт хөтөлбөрийн тухай зөвлөгөө мэдээллийг,

Интеракт клубээс санаачлан 2024 оны төгсөгч М.Эрмүүнийг урьсан бөгөөд тэрбээр “БНХАУ-д хэрхэн тэтгэлэгтэй суралцах вэ?” зөвлөгөө мэдээллийг,

10а ангийн АУБ болон эцэг эх, асран хамгаалагчдаас санаачлан Стоик боловсролын зөвлөх байгууллагыг урьж “Гадаадын их, дээд сургуулиудад хэрхэн өргөдөл гаргах вэ?” сургалтыг явуулсан ба эдгээр уулзалт, сургалтын үеэр суралцагчдад их, дээд сургуулиудад өргөдөл гаргах үйл явц, шалгуур үзүүлэлтүүд, эсээ бичих арга барил болон шалгалтад бэлтгэх стратегийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.