MonRobot Challenge – 2025
Хүүхэд залуучуудын шинжлэх ухаан, технологи, инженерчлэлийн боловсролыг дэмжих, техник сэтгэлгээ, робот сонирхогчдыг хөгжүүлэх, туршлага солилцох зорилготой “MonRobot Challenge 2025” тэмцээн 02-р сарын 15-ны өдөр ”Шинэ эрин” олон улсын сургууль дээр амжилттай болж, дүнгээ гаргалаа.
Тус тэмцээний “Регби тоглодог роботууд” төрөлд 12Б ангийн суралцагч С.Ананд, Б.Бишрэл, Х.Мөнх-Очир нарын бүрэлдэхүүнтэй “One Yurt” баг 2-р байрт шалгарч, мөнгөн шагнал хүртлээ. Мөн “Шугам дагадаг робот”, “Лего сумо”, “Unknown mission”, “Регби тоглодог роботууд” төрлүүдэд 8 суралцагч амжилттай оролцлоо. Амжилттай оролцсон багш, суралцагчдадаа баяр хүргэж, улам их амжилтыг хүсье.