Skip to content

Төсөлт хичээл

 
2023-2024 оны хичээлийн жилд суралцагчид багаараа хамтран, “Уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн хүрээнд тулгамдаж буй асуудлаа тодорхойлон, судалгаа, шинжилгээ, туршилтын ажил хийж, судалгааны арга зүйд суралцах явцдаа бие даан суралцах болон багаараа хамтран ажиллах чадвартай, эрүүл зөв дадалтай, эерэг зөв хандлагатай иргэн болон төлөвшихөд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Уур амьсгалын өөрчлөлт-2024” төсөлт хичээл хөтөлбөрийг 6-8, 9-10, 11-12 дугаар анги гэсэн 3 ангиллаар зохион байгууллаа.
 
Төсөлт хичээл хөтөлбөрийн II шатны шалгаруулалтыг 2024 оны 3 дугаар сарын 11, 12-ын өдрүүдэд ОУХНЦ-т амжилттай зохион байгууллаа.
Үүнд:
ОУ-ын Global Perspective хөтөлбөрийн хүрээнд 6-8 дугаар ангийн 144 сурагч, 15 чиглүүлэгч багшийн дэмжлэгтэйгээр нийт 16 төсөл хэрэгжүүлж, II шатны шалгаруулалтад 6 төсөл шалгарсан.
Үүнд:
· Монгол хэлний Г.Оюун чиглүүлэгч багштай 8 дугаар ангийн “PLANTITAS” төсөл
· Дизайн технологийн С.Цолмон чиглүүлэгч багштай, 8 дугаар ангийн “Зүймэл урлал” төсөл
· Монгол хэлний Б.Нямсүрэн чиглүүлэгч багштай 7 дугаар ангийн “Green house” төсөл
· Математикийн Ж.Баясгаланлхам чиглүүлэгч багштай 7 дугаар ангийн “Хуванцар хог хаягдлыг дахин ашиглах” төсөл
· Англи хэлний Д.Энх-Отгон чиглүүлэгч багштай 6 дугаар ангийн “Эко хоол бидний эрүүл мэнд” төсөл
· Монгол хэлний Д.Туяа чиглүүлэгч багштай 6 дугаар ангийн “Мод, ургамал таръя” төсөл
Кембрижийн ОУХ-ийн “Cambridge Upper Secondary – Science Competition” үйл ажиллагааны хүрээнд шинжлэх ухааны судалгааны төсөл хэрэгжүүлсэн, 9-10 дугаар ангийн сурагчдын 18 багаас 11 баг II шатанд шалгаран үлдэж, II шатны шалгаруулалтад оролцсоноос:
· 10б ангийн сурагч Ш.Анар ахлагчтай, химийн Ж.Батхишиг чиглүүлэгч багштай “Органик будаг гарган авах оптимал нөхцөл” төслийн баг
· 10б ангийн сурагч Д.Бүжинлхам ахлагчтай, химийн Ж.Батхишиг чиглүүлэгч багштай “Хадгалах хугацаа ногоо, жимсний витамин C-ний хэмжээнд нөлөөлөх эсэх” төслийн баг
· 9а ангийн сурагч Р.Ариунзаяа ахлагчтай, физикийн Э.Гантуяа чиглүүлэгч багштай, “Өндгөн шохой” төслийн баг
10а ангийн сурагч Э.Анар ахлагчтай, биологийн Б.Өлзий-Орших чиглүүлэгч багштай, “Навчийг дахин ашиглах” төслийн баг тус тус “Алтан өргөмжлөл”-ийн болзол, “Мөнгөн өргөмжлөл”-ийн болзлыг 7 баг хангасан байна.
 

Төсөлт хичээлийн сонин