Skip to content
хамт

 

ДЭД ТӨСӨЛ I  2021 ХАМТДАА ХӨГЖЬЕ

2021-2022 оны хичээлийн жилд  “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн хүрээнд БУЗАН-ийн хамт олон, сургуулийн төслийн багтай хамтран  “Хамтдаа хөгжье” дэд төслийг 2 үе шаттайгаар нийт багш,  ажилтан,  суралцагчдыг хамруулан, амжилттай зохион байгууллаа. ТХЗ-ууд, ТХБ-ын агуулгын хүрээнд суралцагчдын ойлголт, мэдлэг нэмэгдэж, тулгамдаж буй асуудлаа олж, асуудлын шалтгааныг судалж, туршин илрүүлэх, үр дүнгээ дахин сайжруулах зэргээр хамдаа суралцан хөгжиж, бусдадаа хуваалцаж, мэдсэн сурсанаа амьдрал, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, хэвшүүлж байгаа бөгөөд оролцогчдоос авсан сэтгэл ханамжийн үнэлгээгээр суралцагчдын  амьдрах ур чадварууд тодорхой хувиар нэмэгдсэн байна.

Picture1

ЗОРИЛГО:

ТХЗ-ын төлөөх боловсролыг сургалт болон сургалтыг дэмжих үйл ажиллагаанд интеграцчилах ажлын хүрээнд  суралцагчид багаараа хамтран, тулгамдаж буй асуудлыг шинжлэн судалж, судалгааны арга зүйд суралцах явцдаа зорилготой, өөртөө итгэлтэй, байгаль нийгэмд ээлтэй, харилцан хүндлэлтэй, хамтын оролцоотой иргэн болон хөгжихөд дэмжлэг үзүүлнэ.

ЗОРИЛТ:

Багаар хамтран ажиллах чиглэл,  тулгамдаж буй асуудлаа тодорхойлох

Хамтын судалгаа, эрэл хайлт хийх

Тухайн тулгамдаж буй асуудлыг шийдэх арга замыг тодорхойлох

Бусдад түгээн дэлгэрүүлэх

ХУГАЦАА:

I шат   2021.09.27 – 2021.11.01

II шат  2021.11.02 – 2021.11.15

Төслийн I шатанд  нийт багш, ажилтан,  сурагчид хамтарсан  59 төслийн баг оролцож, 2022.02.28-ны өдөр зохион байгуулсан  I шатны шалгаруулалтад  төслөө амжилттай хэрэгжүүлж буй 32 багийн төсөл шалгарсан.

Төслийн II шатны шалгаруулалтыг 2022.03.25, 28-ны өдрүүдэд, 32 багийн төслийг  6 хэсэг болгон,  багийн чиглүүлэгч багш, сурагчид ба хөндлөнгийн үнэлгээ хийх бусад багш, ажилтан, сурагчдын оролцоотойгоор  хамтран зохион байгуулж, эдгээрээс оновчтой шийдэл бүхий 12 төслийг шалгаруулан олон нийтэд түгээн дэлгэрүүлэн сурталчлав.

хүчээр

ДЭД ТӨСӨЛ II  2022 ХҮЧЭЭР БИШ ЭВЭЭР

ТӨСЛИЙН ЗОРИЛГО

Суралцагчдын оролцоонд тулгуурлан, тэдэнд  амьдрах ур чадвар эзэмшүүлж, чадавхжуулах замаар   үе тэнгийнхний дундах дарамт, дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх сургуулийн хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах

ТӨСЛИЙН ЗОРИЛТ

  1. 6-9-р ангийн сурагчдаас үе тэнгийнхний дарамт, дээрэлхэлтийн талаар мэдлэг, чадвар, хандлагын судалгаа авах
  2. Үе тэнгийнхний дарамт дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх сургуулийн хөтөлбөрийг туршин хэрэгжүүлэх
  3. Сургуулийн хөтөлбөрийн туршин хэрэгжүүлсэн үр дүнг нэгтгэн тайлагнах

 ШИЙДЭЛ ҮР ДҮН

“Үе тэнгийн сургагч” багийн гишүүд сурагчдаас цахим  судалгаа авч, дүнг нэгтгэн,  судалгааны дүнд үндэслэн,  үйл ажиллагаагаа төлөвлөн, хэрэгжүүлж, өөрсдийн хувь хүний болон багаар хамтран ажиллах чадвараа хөгжүүлсэн.

Сурагчдаас  сургалтад хамрагдахаас өмнө болон хамрагдсаны дараа сэтгэл ханамжийн асуулга авч харьцуулан үзэхэд сурагчид өөрсдийн ур чадвараа тодорхой хэмжээгээр эергээр өөрчлөгдсөн – 65%, шинэ зүйл мэдэж суралцсан – 35% гэж үнэлсэн бөгөөд нийт суралцагчид цаашид үргэжлүүлэн суралцах, үйл ажиллагааг зохион байгуулахад 100% оролцоно  гэсэн санал үнэлгээ өгсөн. Төслийн дараах суралцагчдын сэтгэл ханамжийн эерэг үнэлгээний дундаж 85.6% гарсан.

Сургуулийн хэмжээнд үе тэнгийнхний дундах дарамт, дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх шинэчилсэн хөтөлбөртэй болсон. Хөтөлбөрийг ахлах ангийн сурагчдад тохирсон байдлаар нэмэлт баяжуулалт сайжруулалт хийж байна.

HUCH

ТӨСЛИЙН ҮР ШИМ

Сургуулийн менежментэд СБААХ-ыг нэвтрүүлж, тогтвортой хөгжлийн төлөөх загвар сургууль болоход үр дүнтэй дэмжлэг болсон.

6-9 дүгээр ангийн сурагчид “Хүчээр бишээ эвээр” төсөлд хамрагдаж,  үе тэнгийнхний дундах дарамт, дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх,  амьдрах ур чадварт  суралцах явцдаа бүтээлч сэтгэлгээ, харилцаа болон сонсох, шийдвэр гаргах, зорилго дэвшүүлж, хэрэгжүүлэх, зөрчилдөөнийг шийдэх, багаар ажиллах, сэтгэл хөдлөлөө таних, уур уцаараа хянах 6 ур чадвараа хөгжүүлсэн.

“Хүчээр бишээ эвээр”  дэд төслийг хэрэгжүүлснээр сургуулийн 6-9 дүгээр ангийн суралцагчдын оролцоонд тулгуурлан, тэдэнд  амьдрах ур чадвар эзэмшүүлж, чадавхжуулах замаар   үе тэнгийнхний дундах дарамт, дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх сургуулийн хөтөлбөрийг шинэчилж, сайжруулсан  хөтөлбөртэй болсон.

Сургуулийн хөтөлбөрийн агуулга, сургалтын арга зүйг жил бүр шинэчлэн сайжруулж, улмаар сургалтын агуулгаа цахим хувилбарт  шилжүүлэн ашиглах боломж бүрдсэн.

оролцоод

ДЭД ТӨСӨЛ III  2023 ОРОЛЦООД ХӨГЖЬЕ

ТӨСЛИЙН ЗОРИЛГО

Сургуулийн сурагчдын зөвлөлийн бүтцийг шинэчлэн зохион байгуулж, сурагч бүрийн оролцоог нэмэгдүүлж,  гишүүдийг чадавхжуулах замаар сургуулийн үйл ажиллагаанд “Сургууль бүхлээрээ ажиллах арга хандлага”-ыг нэвтрүүлж, тогтвортой хөгжлийн бодлогын төлөөх загвар сургууль болон өөрчлөгдөхөд  хувь нэмэр оруулах

ТӨСЛИЙН ЗОРИЛТ

  1. Сурагчдын зөвлөлийн бүтцийг сайжруулан, шинэчлэн зохион байгуулах
  2. Сурагчдын зөвлөлийн гишүүдийг чадваржуулах сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах
  3. Хүүхэд хөгжлийн булан байгуулах

 ШИЙДЭЛ ҮР ДҮН

Сургуулийн үйл ажиллагаанд  “СБААХ”-ыг нэвтрүүлэх үйл ажиллагааны зураглалыг шинэчлэн боловсруулж, сурагчдад танилцуулсан

6-12 дугаар анги бүрийн “Ангийн зөвлөл”-ийг “Засаглал”, “Хөгжил оролцоо”, “Суралцахуй”,  “Орчин”, “Түншлэл” гэсэн 5 баг,  5, 5 сурагчийн бүрэлдэхүүнтэйгээр  шинэчлэн байгуулж, үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулж байна.

Ангийн зөвлөлийн гишүүдийг оролцуулан /5х14/ 70 сурагч, 8 удаагийн чадавхжуулах сургалт зохион байгуулж, сурагчид бүрэн хамрагдсан

Сургуулийн 43 тоотын зүүн урд талын хэсэгт  “Хүүхэд хөгжлийн  булан” байгуулсан.

“Оролцоод хөгжье-2023” төсөлд суурилсан суралцахуй –  нөлөөллийн үйл ажиллагааг амжилттай  зохион байгуулж, 6-8 дугаар ангийн сурагчид 13 төсөл, 9-10 дугаар ангийн сурагчид 23 төсөл, 11-12 дугаар ангийн сурагчид хамтран  NBMUN төслийг амжилттай хэрэгжүүлсэн.

2022-2023 оны хичээлийн жилд  дэд  төслийн хүрээнд НУЗАН-ийн хамт олон, сурагчдын зөвлөл, сургуулийн төслийн багтай хамтран, суралцагчид багаараа тулгамдаж буй асуудлыг шинжлэн судалж, судалгааны арга зүйд суралцах явцдаа оролцоотой, өөртөө итгэлтэй, шинийг санаачлагч, хариуцлагатай, эерэг тусгалтай иргэн болон төлөвшихөд  дэмжлэг үзүүлэх зорилгоор «Оролцоод хөгжье-2023»  төсөлд суурилсан суралцахуй, нөлөөллийн  үйл ажиллагааг 2 үе шаттайгаар нийт багш,  ажилтан,  суралцагчдыг хамруулан, амжилттай зохион байгууллаа.

VI-VIII анги Global Perspective

6-8 дугаар ангийн 144 сурагч Кембрижийн ОУ-ын Global Perspective хөтөлбөрийн хүрээнд холбогдох асуудлын талаар анхан шатны судалгаа хийж, судалгаа хийх болон асуудал шийдвэрлэх арга зүйд суралцаж, 12 чиглүүлэгч багшийн дэмжлэгтэйгээр, 13 төсөл хэрэгжүүлсэн.

IX-X анги Science competition

  1. 9-10 дугаар ангийн 74 сурагч Кембрижийн ОУХ-ийн IGCSE түвшний “Science competition”-ы журмын дагуу шинжлэх ухааны судалгааны 18 төсөл хэрэгжүүлж, 3 дугаар сарын 27-ны өдөр, шалгаруулалтаа зохион байгууллаа.
  2. 9-10 дугаар ангийн 24 сурагч, нийгмийн ажилтан Ж.Оюунцэцэгийн чиглүүлэгтэйгээр энтрепренершипд суурилсан хувь хүний хөгжлийг дэмжих сургалтад хамрагдаж, бизнесийн болон нийгмийн чиглэлийн 4 төсөл хэрэгжүүлсэн.

XI-XII анги NBMUN Төсөлт хичээл

11-12 дугаар ангийн сурагчид судалгаа хийх, илтгэх, мэтгэлцэх ур чадвараа нэмэгдүүлэх, Монгол улс болон бусад улс орны гадаад бодлого, харилцаа холбоог судлан, орчин үеийн олон улсын нөхцөл байдлын талаар мэдлэгээ арвижуулах зорилгоор НҮБ-ын загвар хуралдааныг англи хэл дээр зохион байгуулж, NBMUN төслийг амжилттай хэрэгжүүлсэн.