ТӨСЛИЙН ЗОРИЛГО
Шинэ эхлэл цахим студи байгуулж, сургуулийн нийт багш, ажилтан, сурагч, эцэг эх, асран хамгаалагчдын тогтвортой хөгжлийн боловсролын талаарх ойлголтыг нэмэгдүүлж, чадавхжуулах замаар хамтын ажиллагаа түншлэлийг сайжруулах
ТӨСЛИЙН ЗОРИЛТ
- Шинэ эхлэл цахим студи байгуулах
- Төсөл хэрэгжих хугацаанд цахим студийг ашиглан тогтвортой хөгжлийн боловсролын интеграцчилсан 1 загвар хөтөлбөр боловсруулж, цаашид жил бүр нэмэлт баяжилт хийх
- Сургуулийн багш, ажилтан, сурагч, эцэг эх, асран хамгаалагчдын тогтвортой хөгжлийн боловсролын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, чадавхжуулах замаар хамтын ажиллагаа түншлэлийг сайжруулах
ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Шинэ эхлэл цахим төв байгуулах зорилтын хүрээнд цахим студийн зураг төслийг гарган, сургууль өөрийн нөөц, боломжоор тохижуулан ашиглаж байна. Цахим студи байгуулснаар цаг хугацаа, орон зай, хүний тоо, цаг үеийн нөхцөл байдал харгалзахгүйгээр нийт багш, ажилтан, сурагч, эцэг эх, асран хамгаалагч, дүүргийн нийт иргэдэд тогтвортой хөгжил, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролын талаарх мэдлэг ойлголт, хамтын ажиллагааны талаарх мэдээллийг нэгдсэн байдлаар хүргэх, түгээн дэлгэрүүлэх боломж бүрдсэн.Цахим студийн үйл ажиллагааг тогтмолжуулж, өргөжүүлснээр цаашид танхимын болон цахим хэлбэрээр үйл ажиллагаагаа тасралтгүй, үргэлжлүүлэн зохион байгуулах боломжтой болсон.
Цахим студийг ашиглан, тогтвортой хөгжлийн боловсролын интеграцчилсан 1 загвар хөтөлбөр боловсруулах зорилтын хүрээнд суурь боловсролын түвшинд загвар хөтөлбөр боловсруулж, цахим сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэж, студийн үйл ажиллагааг тогтмолжуулсан.
“Хамтдаа хөгжье” аяныг “Өөрөө хөгжье”, “Гэр бүлээрээ хөгжье”, “Хамт олноороо хөгжье”, “Харилцан хөгжье” гэсэн 4 үе шаттайгаар зохион байгуулж, сургуулийн нийт багш, ажилтан, сурагч, эцэг эх, асран хамгаалагчид 100% хамрагдаж, зорилго, зорилт, хүрэх үр дүнгээ тодорхойлон, үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлсэн. 7-12 дугаар ангийн 12 бүлэг тус бүр тайлан видео гаргаж, бусдадаа тайлагнасан.
Төсөл хэрэгжих хугацаанд сургуулийн 969 иргэн /46 багш, ажилтан, 6-12 дугаар ангийн 325 сурагч, 598 эцэг эх, асран хамгаалагч/, олон нийтийн төлөөлөл-50, нийт 1024 хүн сургалт, нөлөөллийн үйл ажиллагаанд хамрагдсан.