Skip to content

СУРГУУЛИЙН АМЖИЛТААС

 

Сургууль байгуулагдсанаас хойш сурагчдын гаргасан олимпиад, уралдаан тэмцээний томоохон амжилтуудаас дурьдвал:

  • Дэлхийн топ үнэлгээтэй сурагч

2019 оны хаврын олон улсын шалгалтын үнэлгээгээр 12б ангийн сурагч М.Нямцэлмэг Кембрижийн олон улсын AS түвшний Арт дизайн хичээлээр “Дэлхийн топ үнэлгээтэй сурагч –аар шалгарч шагнагдсан.  Энэ шагнал нь тухайн жилд олон улсын шалгалтын үнэлгээгээр дэлхийд хамгийн өндөр оноо авсан сурагчид Кембрижийн олон улсын шалгалтын төвөөс олгодог шагнал юм.

  • Олон улсын олимпиад

2019 оны 7 сарын 20-29-нд   Франц улсын Парис хотод болсон Олон улсын Химийн 51 дүгээр олимпиадад тус сургуулийн 2 сурагч  Монгол Улсыг төлөөлөн оролцож 12б ангийн сурагч Б.Арвин хүрэл медаль хүртэж,12б ангийн сурагч Т.Дашнамжил нар амжилттай оролцсон.

  • Олон улсын шинжлэх ухаанч сургуулиудын холбоонд гишүүн сургуулиар элсэв.

2016 оноос эхлэн сургуулийн ахлах ангийн сурагчид Олон улсын шинжлэх ухааны сургуулиудын  уулзалт, арга хэмжээнд жил бүр Монгол улсаа төлөөлөн, инженер, технологи, математик, байгалийн шинжлэх ухааны чиглэлээр өөрсдийн сонгосон сэдвийн хүрээнд 1 багш, 2-3 сурагчийн бүрэлдхүүнтэй багаараа судалгааны ажил хийж, асуудлыг шийдвэрлэх гарц, боломж олж,  үр дүнгээ  англи хэлээр танилцуулан, илтгэл тавьж, тогтмол амжилттай оролцсоны үр дүнд  2019.03.22-нд Шинэ эхлэл сургууль нь  Олон улсын шинжлэх ухааны сургуулиудын холбооны гишүүн сургууль болов. Нийт 8 жилийн хугацаанд Япон, БНСУ, АНУ, Сингапур улсад 7 удаа 8  баг оролцсон байна.

  • Олон улсын хэмжээний уралдаан тэмцээн:
    • 2019 онд Японы Улсын Хоккайдо мужийн Хигашикава хотод дунд сургуулийн сурагчдын Олон улсын гэрэл зургийн фестивальд ахлах ангийн 3 сурагч оролцож хоёр төрөлд тэргүүн байр эзэлсэн.
    • 2019 онд 9а ангийн сурагч Б.Эрхэмбилэг АНУ-ын Нью-Йорк хотноо болсон Golden Classical Music Awards олон улсын хөгжмийн тэмцээнд амжилттай оролцож, III байрт шалгарсан.
  • УЛСЫН ТӨРӨЛЖСӨН ОЛИМПИАД:

Улсын төрөлжсөн олимпиадаас 2016-2019 онд орос хэл, англи хэл, хими, биологи, технологийн  хичээлүүдээр алт 1, мөнгө -3, хүрэл медаль 3, тусгай байрт 10 сурагч шалгарсан байна.

  • ШИЛДЭГ СУРАГЧ – Улсын -2, нийслэл-2
  • 2019 оны Улсын шилдэг сурагч 12б ангийн сурагч М.Нямцэлмэг, М.Нямцэнгэл
  • 2018 оны Нийслэлийн шилдэг сурагч 12а С.Мөнхням
  • 2017 оны Нийслэлийн шилдэг сурагч 12б Б.Нэмүүцэцэг