Номын сан
Сургуулийн номын сан нь сургуулийн багш ажилтан, сурагчдад үйлчилгээ үзүүлэхэд зориулсан 48м2 талбай бүхий уншлагын танхим, 18м2 талбай бүхий фондын өрөөтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн номын сангийн үлгэрчилсэн дүрмийн дагуу номын сангийн үндсэн бүртгэлүүдийг хөтлөхөөс гадна номын фонд, мэдээлэл лавлагааг түргэн шуурхай хүргэх зорилгоор уншлага үйлчилгээндээ сүүлийн үеийн LIB4U номын сангийн программыг ашиглаж, сургуулийн бүх багш ажилтан, сурагчыг уншигчдийн бүртгэлд бүртгэн, цахим карттай болгож, өдөр тутамдаа ном олгох, авах, тоолох зэрэг ажлуудыг цахимаар хийж бүртгэлжүүлэн ажилладаг.
Номын сангийн сан хөмрөгийн ном хэвлэлүүдийг Дьюгийн аравтын ангилал (DDC) аар ангилан төрөлжүүлж, анги төрөл бүрийг өнгө бүхий тэмдэг тэмдэглэгээгээр хийж фондын тавиур тус бүр дээр байршуулж уншигчдад ойрын фондоор үйлчилдэг.. Шинээр ирсэн ном хэвлэлийн номын сангийн дүрмийн дагуу номын нэгбүрчилсэн бүртгэлд бүртгэн, цахим программд оруулан, бүртгэлжүүлэн, уншигчдад олгодог.