Skip to content

Мэндчилгээ

Монгол Улсын бүрэн дунд боловсролын томоохон шинэчлэл болох олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн их сургуулийн дэргэдэх Олон улсын Үнэлгээний төвийн гаргадаг сургалтын хөтөлбөр, үнэлгээний нэгдмэл үйлчилгээг Монгол Улс боловсролын тогтолцоондоо нэвтрүүлж, харилцан судалж эхэлснээс хойш багагүй хугацааг ардаа орхижээ. Энэхүү хугацааны эхэнд тухайн үеийн БСШУЯ өөрийн харьяа, лаборатори сургуулиудаа хос хэлний хөтөлбөртэй байгуулсан нь эдүгээ олон арван амжилтыг хөтөлжээ. Эхний 5-н жилд сурагч, багш, сургуулийн оролцдог үнэлгээ, түүний батламж нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, сурагч ирээдүйд эзэмших мэргэжил сонирхолдоо тулгуурлан хичээлээ, хөтөлбөрөө, шалгалтын даалгавраа сонгодог уян хатан сонголт, сургуулийн хөгжил, удирдлага зохион байгуулалт нь шинэлэг бөгөөд судалгаанд тулгуурласан шийдвэртэй гэдгээрээ нэлээдгүй онцлогийг шингээсэн нь сургуулийн хөгжилд сайнаар нөлөөлж ирсэн байна. Ийм сайхан онцлогийг шингээсэн байгууллагад элсэн суралцаж, үр шимийг нь хүртэж байгаа сурагчид, төгсөгчид, тэдний эцэг эх, асран хамгаалагч болон Шинэ эхлэл лаборатори сургуультай амьдралынхаа нэгэн жаргалтай үеийг нэр холбон хамтран ажиллаж буй багш, ажилчдадаа Олон улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчиин, ерөнхий боловсролын ШИНЭ ЭХЛЭЛ лаборатори сургуулийн удирдлагын багийг төлөөлж амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг ерөөе. Хамтын ажиллагаа, нөхөрсөг үйлчилгээгээр сургуулийн маань хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн хамтран ажилладаг бүх байгууллагуудад цаашдын хамтын ажиллагаандаа  амжилт хүсье.

 

“Бид хүүхэд бүрийг амжилтад хүргэнэ”