ШИНЭ ЭХЛЭЛ СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ЗАР
ШИНЭ ЭХЛЭЛ СУРГУУЛЬД СУРАЛЦАХ ХҮСЭЛТЭЙ, ДАРААХ ШААРДЛАГУУДЫГ ХАНГАСАН СУРАЛЦАГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА.
• 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн V ангийг төгсөж, 2024-2025 оны хичээлийн жилд VI ангид суралцах суралцагч байх
• V ангийн жилийн эцсийн үнэлгээний дундаж хувь нь 90.0 болон түүнээс дээш байх
#Хяналтын_тоо: 2024-2025 оны хичээлийн жилд VI ангийн 2 бүлэгт, нийт 46 суралцагч элсүүлнэ.
#Бүртгэл: 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 09.00 цагаас 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 12.00 цаг хүртэл дараах хаягаар, цахимаар бүртгэнэ.
Бүртгүүлэхдээ дараах материалуудыг файлаар хавсаргана.
1. Суралцагчийн сүүлийн 1 сард авхуулсан цээж зураг /файлаар JPEG, PNG, JPG хэлбэртэй/
2. Тухайн сургуульд суралцахыг дэмжсэн эцэг эх, асран хамгаалагчийн гаргасан хүсэлт
3. Суралцагчийн төрсний гэрчилгээ
4. Суралцагчийн хувийн хэрэг /Жилийн эцсийн дүн, төгсөх шалгалтуудын дүн, гарын үсэг, тамга тэмдэгтэй, засваргүй байх/
5. Сурлагын дүн, үнэлгээний дунджийг баталгаажуулсан сургуулийн захирлын /эсвэл сургалтын менежерийн/ тодорхойлолт
6. Бүртгэлийн хураамж 25000 төгрөгийг тушаасан баримт
Банк: Төрийн сан банк, 100900015043 тоот данс
Дансны нэр: Шинэ эхлэл лаборатори сургууль (Шинэ эхлэл лаборат сур)
Гүйлгээний утга: Суралцагчийн овог, нэр, регистрийн дугаар, холбоо барих утасны дугаар.
#Жич: Тавигдах шаардлагын аль нэгийг хангаагүй, бүрдүүлэх материал дутуу, бүртгэлийн хураамж төлөөгүй бол элсэлтийн шалгалтад бүртгэх боломжгүй болохыг анхаарна уу.
#Элсэлтийн_шалгалтын_тов: Шалгалтыг 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн11:00 цагаас зохион байгуулна. Математикийн хичээлээр шалгалт авна.
Элсэлтийн шалгалтын ажлын хэсэг