“Цэцээ гүн 2018” эко аялал болж өндөрллөө

Богд Хан уулын ноён оргил “Цэцээ гүн”-ий оргилд аялах аяллыг #БУЗАН-ээс сургуулийн Эцэг эхийн зөвлөл, “JCI Nomadic” байгуулагтай хамтран зохион байгууллаа. Тус аяллыг 8 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн аялалд 258 сурагч, 24 багш ажилтан, “Жэй Си Ай Номадик” байгууллагын 5 гишүүн нийт 287 хүн хамрагдсан байна.

Аяллын зорилго: Бүх нийтийн биеийн тамираар хичээллэх, идэвхитэй хөдөлгөөнөөр мөн эрүүл агаарт алхаж эрүүл мэнддээ анхаарах, анги хамт олны нөхөрсөг эвсэг байх нөхцлийг бүрдүүлэх, мөн байгаль дэлхийгээрээ зөв зохиостой аялах, хайрлан хамгаалах, тухайн газар нутгийн түүх домгийг танин мэдэхэд оршиж байлаа.

Энэ зорилгийн хүрээнд Богд Хан уулын түүх домог болон тэр орчмын газар нутгийн тухай мэдээллийг ЗАН-с аялалд хамрагдсан бүх хүмүүст хүргэсэн. Мөн дэлхий нийтээр нэг өдөр зохион байгуулсан “Эх дэлхийгээ цэвэрлэе” аяны хүрээнд аялал, алхалтын туршид бүх хүүхэд, багш ажилчид замдаа тааралдсан ХОГ ийг түүж, Цэцээ гүний ойр орчмын хогийг цэвэрлэж Дэлхий ээжээ хамгаалав.