Newbeginning
Posts by :
Зөвлөх багшийн сайн туршлага №2
СУРАЛЦАГЧДЫН СОРИЛ, ТУРШИЛТ ХИЙХ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЖ БУЙ АРГА ТУРШЛАГА…
Багшийн танилцуулга:
Олон улсын хөтөлбөрийн сургалттай, нийслэлийн ерөнхий боловсролын Шинэ Эхлэл сургуулийн химийн багш Ж.Батхишиг. УБИС 1994 онд химич, химийн багш мэргэжил, МУИС 1999 химийн шинжлэх ухааны магистр, Боловсролын салбарт 29 жил ажилласан. Үндэсний ба олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалт явуулж ирсэн. Химийн боловсролын стандарт, химийн сурах бичиг, химийн багш нарт зориулсан гарын авлага гэх мэт хамтын бүтээл дээр ажиллаж байсан. 1, 5, 10 жил ажилласан багш нарын сургалтад сургагч багшаар ажиллаж байсан.
Туршлагын зорилго:
Суралцагчдын хүрээлэн байгаа орчин дахь үзэгдэл юмсыг судлах, шинжлэх ухааны үндэслэлтэй хариултыг гаргаж сурах, бие даан суралцахуйд сургахад энэхүү арга барилын зорилго оршино.
Арга зүй-Аргачлал:
Байгалийн шинжлэх ухаан нь сорил туршилтын шинжлэх ухаан юм. Иймд түүнийг зааж байгаа багш ч гэсэн шинжлэх ухааны аргад тулгуурлан хичээл заах ёстой. Суралцагчдын сорилын ур чадварыг 4 алхамтайгаар хөгжүүлдэг. Үүнд:
1-р алхам: 6-8-р ангийн сурагчдад шинжлэн судлах арга барилыг эзэмшүүлнэ. Энэ үед сурагчдад бодис, багаж хэрэгсэлтэй аюулгүй зөв харьцах, таамаглал дэвшүүлэх, ажиглах, хэмжилт хийх, туршилт явуулах, нэгтгэн дүгнэх чадвар тус бүрийг нь ээлжит хичээл болон бие даан турших туршилтаар багш чиглүүлэн хөгжүүлнэ.
2-р алхам: 8-9 р ангийн сурагчид өөрийн эргэн тойрон дахь үзэгдлийг шинжлэх ухааны үндэстэйгээр бие даан судалж нэгтгэн дүгнэлт хийнэ.
3-р алхам: 10-11р ангийн сурагчид Шинжлэх ухааны нарийн төвөгтэй туршилтуудыг зааврын дагуу судалж, төлөвлөлтийг хэрхэн сайжруулах боломжийг санал болгодог.
Хүрсэн үр дүн:
Сорилын ур чадварыг сурагчдад эзэмшүүлэх арга барилыг харуулсан загвар хичээлүүд бэлтгэж нийтэд түгээн дэлгэрүүлсэн. Үүнд:
11-р анги. Исэлдэн ангижрах урвал 2014 он
6-р анги. Ундааны хүчиллэг шинжийг бууруулах. 2015 он
11-р анги. Үеийн дагуу элементүүдийн үүсгэх химийн нэгдлийн шинж чанар өөрчлөгдөх зүй тогтол 2023
Суралцагчдын сорилын ур чадвар олон улсын шалгалтын дүнгээр 100% амжилт, чанартай дүгнэгдэх болсон
Суралцагчид өөрсдийн хийсэн судалгаагаараа олон улсын SSP арга хэмжээнд тогтмол оролцдог болсон. Сүүлийн 7 жилд 10 удаа хамрагдаад байгаа.
“World Scholar’s Cup” олон улсын тэмцээн
2023.07.13-19-ний хооронд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан “World Scholar’s Cup” олон улсын тэмцээний Global шатанд дэлхийн 30 гаруй орны (АНУ, Канад, Их Британи, БНСУ, БНХАУ…) 1500 сурагч оролцсоноос манай сургуулийн 7а ангийн сурагч Г.МӨНХДӨЛ, Г.ХАНТҮШИГ, 7б ангийн сурагч Б.МӨНХТУЛГА нар амжилттай оролцож,
-Team Bowl төрөлд 3 мөнгөн медаль
-Collaborative writing төрөлд 1 мөнгөн медальхүртэж,
2023.11.02-08-ны хооронд АНУ-ын Yale University-д зохион байгуулагдах сүүлийн шат “#Tournament_Of_Champions”-д өрсөлдөх эрхээ авлаа.
Тус тэмцээн нь англи хэл дээр мэдээлэл боловсруулах замаар түүх, нийгэм судлал, урлаг, уран зохиол, шинжлэх ухаан зэрэг олон сэдвийн хүрээнд мэтгэлцэж, илтгэл тавьж, эсээ бичих гэх мэт бүхий л чадварт суралцуулдаг ач холбогдолтой олон улсын нэр хүндтэй тэмцээн юм.
Суралцагчдадаа цаашдын тэмцээн, уралдаан, сурлага хөдөлмөрт нь амжилт хүсье.
Эко аялал – 2023
“Шинэ эхлэл” ОУХСС-ийн уламжлалт “Эко аялал – 2023” үйл ажиллагаа амжилттай боллоо. Тус үйл ажиллагааны хүрээнд суралцагч, багш, ажилтнууд болон эцэг эх, асран хамгаалагчдын төлөөллүүд Богд хан уулын Цэцээ гүн оргил руу явган аялал хийлээ.
Art excurse
Art&Design, Design Technology хөтөлбөрийг сонгон судалдаг 9,10-р ангийн суралцагчид “DUO ART” галерейд зочлон “Synergy” үзэсгэлэнг үзэж сонирхон, уран бүтээлчидтэй чөлөөт ярилцлага өрнүүлэв. Шинэ эхлэл сургуулийн 2020 оны төгсөгчид болох М.Нямцэнгэл, М.Нямцэлмэг нар нь ИБУИВУ-ын Лондон Коллеж Их Сургуулийн (UCL) алдарт Слейд дүрслэх урлагийн сургуульд суралцаж буй анхны Монгол оюутан, уран бүтээлчид юм. Суралцах хугацаандаа тэд дүрслэх урлагийн төрөл бүрийн урсгалуудыг орчин үеийн контемпорари урлагт өөрсдийн хэв маягаар хэрхэн илэрхийлж болох талаар судалж байна.
-М.Нямцэнгэл нь 2019 онд Art&Design AS/9704 хичээлээр Дэлхийн топ /Top in the world/үнэлгээ авсан суралцагч юм. Суралцагч дүү нартаа туршлагаасаа хуваалцан нэгэн өдрийг сайхан өнгөрүүлсэн, авьяаслаг шавь нартаа сурлага, уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
2023-2024 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа
“Шинэ эхлэл” ОУХСС-ийн 2023-2024 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Бүх суралцагч, багш, ажилтнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөж, сайн сайхныг хүсье.
Ажлын байрын зар
“Шинэ эхлэл” олон улсын хөтөлбөртэй, төрийн өмчит сургууль дараах ажлын байрнуудын сонгон шалгаруулалтад урьж байна.
1. Математикийн багш
2. Химийн багш
3. Хятад хэлний багш
Singapore International Mathematical Olympiad Challenge SIMOC 2023
7-р сарын 24-26-ний өдрүүдэд Сингапур улсын үндэсний их сургууль дээр SIMOC-2023 олимпиад амжилттай зохион байгуулагдлаа. Олимпиадад SASMO-2023, AMO-2022 олимпиадуудаас алт, мөнгө, хүрэл медаль хүртэж шалгарсан 30 гаруй орны (Хятад, Япон, Сингапур, Энэтхэг, Мексик, Канад…) 3000-аад сурагч оюун ухаанаа сорьж оролцлоо.
Энэхүү олимпиадад Шинэ эхлэл сургуулийн Л.ЧУЛУУННЯМ багштай 7б ангийн сурагч ОТГОНБААТАРЫН БАРХАС 3 төрлөөр амжилттай оролцож 2 төрөлд ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртлээ. Үүнд:
– Mathematical olympiad (ганцаарчилсан төрөлд 15 тест, 10 бодлого бодно)
– Math warriors (багийн төрөлд өөр орны ялгаатай ангийн 2 сурагчтай нэг баг болж оролцоно)
– Mind Sport (багийн төрөлд өөр орны ялгаатай ангийн 2 сурагчтай нэг баг болж оролцоно)
SIMOC нь дэлхийн өнцөг булан бүрээс оролцож буй чадварлаг сурагчидтай өрсөлдөж, мөн нэг баг болж, бие биенээсээ суралцах боломжийг олгодгоороо онцлогтой. Мөн түүнчлэн сурагчдын асуудал шийдвэрлэх чадварыг сорихоос гадна багаар ажиллах, манлайлах чадварыг интерактив математикийн тоглоомоор дамжуулан шалгадаг олимпиад юм.
Хүүг минь амжилттай сургаж, хөгжүүлж байгаа Шинэ эхлэл сургуулийнхаа удирдлага, багш нарын бүрэлдэхүүнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.
Хүндэтгэсэн: О.Бархасын гэр бүл
Энэхүү олимпиадад Шинэ эхлэл сургуулийн Л.ЧУЛУУННЯМ багштай 7б ангийн сурагч ОТГОНБААТАРЫН БАРХАС 3 төрлөөр амжилттай оролцож 2 төрөлд ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртлээ. Үүнд:
– Mathematical olympiad (ганцаарчилсан төрөлд 15 тест, 10 бодлого бодно)
– Math warriors (багийн төрөлд өөр орны ялгаатай ангийн 2 сурагчтай нэг баг болж оролцоно)
– Mind Sport (багийн төрөлд өөр орны ялгаатай ангийн 2 сурагчтай нэг баг болж оролцоно)
SIMOC нь дэлхийн өнцөг булан бүрээс оролцож буй чадварлаг сурагчидтай өрсөлдөж, мөн нэг баг болж, бие биенээсээ суралцах боломжийг олгодгоороо онцлогтой. Мөн түүнчлэн сурагчдын асуудал шийдвэрлэх чадварыг сорихоос гадна багаар ажиллах, манлайлах чадварыг интерактив математикийн тоглоомоор дамжуулан шалгадаг олимпиад юм.
Хүүг минь амжилттай сургаж, хөгжүүлж байгаа Шинэ эхлэл сургуулийнхаа удирдлага, багш нарын бүрэлдэхүүнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.
Хүндэтгэсэн: О.Бархасын гэр бүл
“Бэрх Робо – 2023” робот технологийн сургалт, тэмцээн
ЛЕГО РОБОТЫН ЗҮҮН БҮСИЙН “БЭРХ РОБО 2023” сургалт, тэмцээн Бэрх ОУ-ын сургууль дээр амжилттай явагдсан билээ.
ТЭМЦЭЭНД:
– Хэнтий аймгийн зүүн бүсийн ЕБС-ийн дунд, ахлах ангийн 60 сурагч
– БШУЯ-ны харьяа ОУ хөтөлбөртэй сургуулийн 30 сурагч
– Бүгд Найрамдах Солонгос Улсын 30 сурагч оролцож байна.
Энэхүү сургалт, тэмцээн нь 10 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус тэмцээн зохион байгуулагдсанаар орон нутгийн онцлог түүх соёлыг таниулах, сурталчлах, лего сонирхогчдын хамтын ажиллагааг сайжруулж, туршлага солилцохоос гадна хүүхдүүдэд техник сэтгэлгээг суулгаж, хөгжүүлэхийн зэрэгцээ ирээдүйд дэлхийн энтэй сэтгэж, шинжлэх ухаан технологийг хөгжүүлэх олон инженерүүд төрүүлэхэд түлхэц өгөх юм.
Зуны Англи хэлний сургалт – 2023
Олон улсын хөтөлбөрийн сургалттай нийслэлийн ерөнхий боловсролын Шинэ эхлэл сургуулийн Англи хэлний зуны сургалтыг Нарс зуслантай хамтран 7-р сарын 16-23 ний өдрүүдэд 6-8-р ангийн сурагчдад амжилттай зохион байгууллаа.
Сурагчид маань байгалийн сайханд Англи хэлний сургалтаас гадна амьдрах ухааны хичээлийг Америк багшаар заалгаж Монгол зан заншлаас суралцан, урлаг спортын авьяасаараа өрсөлдөн, адал явдалт аялалтай сонирхолтой хөгжилтэй амарлаа.
Сургалтыг маань дэмжин хамтран ажилласан эцэг эхчүүддээ баярлалаа.
Олон улсын Биологийн 34-р олимпиад
Олон улсын хөтөлбөрийн сургалттай, Нийслэлийн ерөнхий боловсролын Шинэ эхлэл сургуулийн 12А ангийн суралцагч Т.Намуун Олон улсын Биологийн олимпиадаас хүрэл медаль хүртлээ.
Бэлтгэсэн багш Л.Чулуунням болон 12А ангийн суралцагч Т.Намуундаа баяр хүргэж, амжилт хүсье.
Монгол түмэн минь сайхан мэдээтэйгээр дэнж хотойтол сайхан наадацгаагаарай.