Newbeginning
Posts by :
Гар зургийн уралдаан
Өсвөрийн парламент – 2021
Дэлхийн ТОП үнэлгээ /TOP in the WORLD award/
2019 оны хаврын Кембрижийн Олон улсын шалгалтыг амжилттай өгсөн шавь Мягмарнарангийн Нямцэнгэл болон түүнийг амжилттай бэлтгэж Art and Design 9704 хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн хамгийн өндөр оноо буюу Дэлхийн ТОП /TOP in the WORLD award/ үнэлгээ авч, сургууль болон Монгол улсынхаа нэрийг олон улсын түвшинд өндөрт өргөсөн Зураг зүйн багш Г. Галмандах даа нийт багш сурагчдынхаа өмнөөс халуун баяр хүргэж, #Монгол_Кембрижийн_санаачлага төслийн хүрээнд хамтран ажиллаж ирсэн боловсролын салбарын нөхөд, хамт олондоо талархал илэрхийлье.
Олон улсын гэрэл зургийн фестиваль
Японы Улсын Хоккайдо мужийн Хигашикава хотноо 5 дахь удаагаа зохиогдсон дунд сургуулийн сурагчдын Олон улсын гэрэл зургийн фестивальд Олон улсын хөтөлбөрийн сургалттай, нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ эхлэл”сургуулийн 12а ангийн сурагч Б.Индира, 11а ангийн сурагч А.Ариунбаяр, 10а ангийн сурагч Б.Мөнх-Оюу нар Монгол улсаа төлөөлөн оролцож хоёр төрөлд тэргүүн байр эзэлж сайхан амжилт гаргасан. Энэ фестивальд 22 улсын 24 багаас, шүүгчдийн нэрэмжит шагналд багаараа тэргүүн байр, нийт багш сурагчдын үнэлгээний дүнгээр дахин түрүүлж үнэмлэхүй амжилт үзүүлсэн байна.
Бизнес төсөл – 2019
Монгол улсын их хурлын гишүүн Жамбалын Ганбаатарын санаачлагаар уламжлал болгон зохион байгуулагддаг “ШИЛДЭГ БИЗНЕС ТӨСӨЛ” – 2019 уралдаанын хаалт буюу шагнал гардуулах арга хэмжээ өнөөдөр буюу 2019 оны 5 дугаар сар 15-нд “ТӨРИЙН ОРДОН”-ны Их танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн уралдаанд Нийслэлийн Баянгол дүүргийн ахлах ангийн 690 гаруй сурагч хамрагдсан. Уралдаанд оролцож, төслөө ирүүлсэн бүх сурагчид оролцсоноос Олон улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчийн, ерөнхий боловсролын Шинэ Эхлэл сургуулийн сурагчид маань амжилттай оролцож.11-р ангийн сурагч Ц.Мөнххүслэн 1-р байр 10 сая төгрөгийн шагнал авлаа. Түүнчлэн 12-рангийн сурагч Ө.Базарсад Б. Сарнай Э.Мөнхсувд нар тусгай байр эзлэн тус бүр 800 мянган төгрөгийн шагнал11-р ангийн сурагч А.Төгөлдөр М.Нямцэлмэг Н.Ган Ялалт Г. Тэнүүн нар 100 мянган төгрөгийн шагналыг өчигдөр Төрийн ордонд гардан авлаа. “Шилдэг Бизнес Төсөл” шалгаруулах уралдаан нь Ирээдүйн баялаг бүтээгч, олон зуун ажлын байр шинээр бий болгох бизнесменүүд төрж гарах эхний алхам, урам зоригийг төрүүлэхэд энэ уралдааны зорилго, ач холбогдол оршиж байгаа юм.
Олон улсын шинжлэх ухаанч сургуулиудын холбооны гишүүн боллоо
Монгол хүүхдүүд, багш нарын өрнүүлж буй судалгааны ажлыг дэлхийтэй холбох, энэхүү холбоосоор дамжуулан олон монгол багш, сурагчийг дэлхийтэй хөл нийлүүлэн алхах боломжийг олгох зорилго тавин 2016 оноос зүтгэсэн ажил маань өнгөрөгч 7 хоногт биелэлээ олж, Шинэ эхлэл сургууль ISSN байгууллагын гишүүн боллоо. Энд тусалж дэмжсэн хамтран зүтгэсэн хамт олондоо баяр хүргэе. Даалгаварыг амжилттай биелүүлж Ц.Солонго, Г.Түвшинжаргал багш нартаа болон сурагчиддаа маш их талархлаа. Үе үеийн багийн гишүүд сурагч, шавь нартаа баяр хүргэе. Цаашид олон олон дүү нар нь та нарын үргэлжлэл байх болно гэдэгт итгэлтэй байна. Энэ холбоонд хүлээсэн хэд хэдэн үүрэг хэрэгжиж эхэллээ.
International Students Science Fair 2019
ШИНЭ ЭХЛЭЛ СУРГУУЛИЙН “NBISM” БАГ
Олон улсын шинжлэх ухаанч сургуулиудын холбооноос зохион байгуулдаг
#International_Students_Sciense_Fair_2019 уулзалтад оролцохоор Сингапур улсыг зорилоо.
Өмнө нь:
2016 онд Японд “#Сүү_цагаан_идээний_ач_тус“,
2017 онд БНСУ #Үхрийн_сүүний_уургийн_нийлэмж
#Монгол_гэрийн_бөх_бат_байдал
/шилдэг постероор шалгарсан/
2018 онд АНУ-д “#Хонины_годон_сүүлний_ач_тус”
зэрэг судалгаагаар оролцож байсан бол
Энэ удаад:
“#Монгол_сур_түүний_давуу_тал” сэдвээр оролцоно.
Дараагийн удаа:
Ирэх 6 сард БНСУ д
Монгол жимсний С витаминий нийлэмж
Ирэх 8 сард Серби улсад
Нийгмийн ШУ ны судалгааны ажлаар
Ирэх 11 сард Япон улсад
Технологийн судалгааны ажил тус тус илгээхээр төлөвлөөд байна.
11 дүгээр ангийн сурагч М.Тэмүүлэн, Хатанбаатар, Төржаргал нартаа амжилт хүсье.
Korea Robot Championship 2019
Korea Robot Championship 2019 тэмцээнд оролцхоор ирсэн багийн сурагчид БНСУ -д байдаг Монгол сургуультай танилцлаа тус сургууль нь анх 5 хүүхэдтэй үйл ажиллагаа нь эхлэж байсан бол өдгөө 300 гаран сурагчидтай болсон байна. Мөн Солонгосын дунд сургуулиар айлчлан сургалтын орчин, багш нарын бүрэлдэхүүнтэй танилцан, байгалийн ухааны хичээлүүдийн лабораториудтай танилцлаа. Үдээс хойш Шинжлэх ухааны музей үзэн шинжлэх ухааны туршилт хөтөлбөрүүдэд хамрагдав.
2018-2019 оны #Korea_Robot_Championship_FLL #Junior, #FLL,#FTC тэмцээний FLL төрөлд Шинэ эхлэл, Дархан уул аймгийн оюуны ундраа цогцолбор сургуулиас тус бүр нэг нэг баг амжилттай оролцож тэмцээний даалгавар, төслийн судалгаа, багийн танилцуулга, робот дизайн гэсэн шалгаруураар нийт 100 гаран багтай өрсөлдөж амжилттай оролцлоо. Сургуулийн зүгээс Монголын роботын боловсролын нийгэмлэгтэй хамтран уламжлал болгон зохион байгуулдаг гадагшаа чиглэсэн үйл ажиллагааны маань нэгэн томоохон ажил болох роботын боловсролоор дамжуулан сайн дурын үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллаж байдаг бүх эцэг эхчүүддээ баярлалаа.
Cultural celebration
ОУ-ын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчийн “Шинэ эхлэл” сургуулийн 8, 9-р ангийн сурагчдын дунд Гадаад Хэлний Заах Аргын Нэгдэлээс “Cultural celebration” үйл ажиллагааг 2018 оны 12-р сарын 24-нд сургууль дээрээ зохион байгууллаа. Сурагчид “Mickey’s Christmas Carol” хүүхэлдэйн киног үзэж, зул сарын мэндчилгээ хийж, “Grandma got run over by a reindeer”, “Xin nian hao” зэрэг дуунуудыг сурч, БНХАУ-аас уригдан ирж ажиллаж буй мэргэжилтэн багш Жан Шүэ-гийн хийсэн хятад хоолноос амтлан, үндэсний хувцас, шүхэр, тэвэг, үнэртний уут, савх, “Fu” үсгийн утга учир, бусад орнуудын шинэ он угтах өвөрмөц зан заншил зэрэгтэй танилцаж, Америк, Их Британи зэрэг барууны орнуудын “Зул сарын баяр” болон Хятадын ард түмний шинэ он угтах уламжлал зэргийг харьцуулан, зан заншлаас суралцаж, 83 сурагч уг үйл ажиллагаанд амжилттай оролцлоо.