Newbeginning
Posts by :
“Шинэ эхлэл” олон улсын хөтөлбөртэй, төрийн өмчит сургууль дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.
1. Эмч
2. Байгалийн ухааны лаборант
“Эрдэнэтийн сонат – 2024” өсвөрийн төгөлдөр хуурчдын улсын уралдаан
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолбороос санаачлан, Монголын төгөлдөр хуур сонирхогчдын холбоотой хамтран зохион байгуулсан “Эрдэнэтийн сонат-2024” өсвөр үеийн төгөлдөр хуурчдын уралдааны хоёрдугаар шатанд 218 төгөлдөр хуурч хүүхэд шалгаран авьяас билгээ сорин өрсөлдлөө. Тус уралдаанд “Шинэ эхлэл” сургуулийн 6б ангийн суралцагч Бат-Өлзийн Хантудай хоршил төрөлд 2-р байр эзэлсэн сайхан амжилт гаргалаа. Урлагийн Янжинлхам бурхан ямагт ивээж байх болтугай.
“Musical Showcase – 2024” урлагийн наадам
“Musical Showcase – 2024” урлагийн наадам мюзикл хэлбэрээр, 3 насны ангиллаар болж, дүнгээ гаргалаа.
Тэмцээний дүн:
6-7-р ангийн ангилал
Гоцлол дуу/Дуэт дуу
Д.Туяа багштай 6Б анги
У.Мөнх-Очир багштай 6А анги
Гоцлол бүжиг
Д.Туяа багштай 6Б анги
Д.Энх-Отгон багштай 7А анги
Хамтлаг бүжиг
Д.Туяа багштай 6Б анги
У.Мөнх-Очир багштай 6А анги
Найрал дуу
Д.Энх-Отгон багштай 7А анги
Б.Өлзий-Орших багштай 7Б анги
Багштайгаа чөлөөт үзүүлбэр
Д.Энх-Отгон багштай 7А анги
У.Мөнх-Очир багштай 6А анги
Багийн дүн
Д.Энх-Отгон багштай 7А анги
Д.Туяа багштай 6Б анги
8-9-р ангийн ангилал
Гоцлол дуу/Дуэт дуу
Б.Болортуяа багштай 8Б анги
Д.Амарбаясгалан багштай 9А анги
Гоцлол бүжиг
Б.Болортуяа багштай 8Б анги
С.Сүнжигмаа багштай 9Б анги
Хамтлаг бүжиг
Б.Болортуяа багштай 8Б анги
С.Сүнжигмаа багштай 9Б анги
Найрал дуу
Б.Нямсүрэн багштай 8А анги
Б.Болортуяа багштай 8Б анги
Багштайгаа чөлөөт үзүүлбэр
Б.Нямсүрэн багштай 8А анги
С.Сүнжигмаа багштай 9Б анги
Багийн дүн
Б.Болортуяа багштай 8Б анги
Б.Нямсүрэн багштай 8А анги
10-12-р ангийн ангилал
Дуэт/Хамтлаг дуу
Ц.Бямбанаран багштай 11А анги
А.Долгорсүрэн багштай 10А анги
Г.Оюун багштай 12А анги
Гоцлол бүжиг
А.Долгорсүрэн багштай 10А анги
Ц.Бямбанаран багштай 11А анги
Ж.Баясгаланлхам багштай 10Б анги
Хамтлаг бүжиг
Э.Гантуяа багштай 12Б анги
Ж.Баясгаланлхам багштай 10Б анги
Ж.Батхишиг багштай 11Б анги
Найрал дуу
Ц.Бямбанаран багштай 11А анги
Г.Оюун багштай 12А анги
Э.Гантуяа багштай 12Б анги
Багштайгаа чөлөөт үзүүлбэр
А.Долгорсүрэн багштай 10А анги
Ц.Бямбанаран багштай 11А анги
Ж.Баясгаланлхам багштай 10Б анги
Багийн дүн
Ц.Бямбанаран багштай 11А анги
А.Долгорсүрэн багштай 10А анги
Амжилттай оролцсон багш, суралцагчдадаа баяр хүргэж, амжилт хүсье. Хүүхдүүдээ үргэлж дэмжиж байдаг эцэг эх, асран хамгаалагчдадаа баярлалаа.
Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн – 2024
“Шинэ эхлэл” ОУХСС-ийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 3 насны ангиллаар болж, дүнгээ гаргалаа.
Тэмцээний дүн:
6-7-р ангийн ангилал
Эр
Б.Өлзий-Орших багштай 7Б анги
Д.Энх-Отгон багштай 7А анги
MVP тоглогч: Б.Анар /7Б анги/
Эм
Б.Өлзий-Орших багштай 7Б анги
У.Мөнх-Очир багштай 6А анги
MVP тоглогч: А.Гэгээлэн /6А анги/
8-9-р ангийн ангилал
Эр
С.Сүнжигмаа багштай 9Б анги
Д.Амарбаясгалан багштай 9А анги
MVP тоглогч: М.Мөнххүслэн /9Б анги/
Эм
С.Сүнжигмаа багштай 9Б анги
Б.Нямсүрэн багштай 8А анги
MVP тоглогч: Д.Цогзолмаа /9Б анги/
10-12-р ангийн ангилал
Эр
Э.Гантуяа багштай 12Б анги
Г.Оюун багштай 12А анги
Ц.Бямбанаран багштай 11А анги
MVP тоглогч: И.Хас-Эрдэнэ /12Б анги/
Эм
Э.Гантуяа багштай 12Б анги
Ж.Баясгаланлхам багштай 10Б анги
А.Долгорсүрэн багштай 10А анги
MVP тоглогч: Э.Нандин-Эрдэнэ /12Б анги/
Амжилттай оролцсон суралцагчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.
“Урлаг хүүхдийн хөгжилд” сонгодог урлагийн тоглолт
Ерөнхий боловсролын сургуулиудын бие даалтын долоо хоногийн үйл ажиллагааны хүрээнд УДБЭТ-аас “Урлаг хүүхдийн хөгжилд” сонгодог урлагийн тоглолтыг “Шинэ эхлэл” ОУХСС-ийн суралцагч, багш, ажилтнуудад тоглолоо. Сонгодог урлаг нь хүүхдийн сэтгэл зүй, танин мэдэхүй, гоо зүйн боловсролд чухал нөлөөтэй. Тухайлбал, сонгодог урлагийн хөгжим, бүжиг, уран зураг, театр зэрэг нь хүүхдийн сэтгэл хөдлөлийг илэрхийлэх, өөрийгөө ойлгох, бусдыг хүндэтгэх мэдрэмжийг хөгжүүлж өгдөг билээ.
Тус үйл ажиллагааг зохион байгуулахад тусалж, дэмжсэн УДБЭТ-ийн хамт олон болон “Шинэ эхлэл” ОУХСС-ийн багш, ажилтнууд, эцэг эх, асран хамгаалагчдадаа талархал илэрхийлье.
Ажлын байрын зар
“Шинэ эхлэл” олон улсын хөтөлбөртэй, төрийн өмчит сургууль дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.
1. Эмч
2. Харуул
3. Байгалийн ухааны лаборант
“Парламентын боловсрол” хөтөлбөрийн аялал
8А ангийн хамт олон Улсын их хурлын үйл ажиллагаа, төрийн ордонтой танилцах “Парламентын боловсрол” хөтөлбөрийн аялалд амжилттай оролцлоо. Энэхүү үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан эцэг эх, асран хамгаалагчдадаа болон 8А ангийн суралцагчдадаа баярлалаа.
“Парламентын боловсрол” хөтөлбөр нь хүүхэд, залууст парламентын боловсрол олгох, өсвөр үеийнхэнд хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа, ард иргэдийг төлөөлөн УИХ-д сонгогдон ажиллаж байгаа гишүүдийн эрх үүрэг, хууль тогтоох үйл явц, ардчиллын үнэт зүйлийн талаар мэдлэг олгох, хууль батлахад оролцоотой иргэдийг төлөвшүүлэхэд чиглэдэг хөтөлбөр юм.
Шатрын аварга шалгаруулах тэмцээн – 2024
“Шинэ эхлэл” ОУХСС-ийн шатрын аварга шалгаруулах тэмцээн багийн төрлөөр, 2 насны ангиллаар болж, дүнгээ гаргалаа.
Тэмцээний дүн:
6-8-р ангийн ангилал
Д.Туяа багштай 6Б анги
Б.Болортуяа багштай 8Б анги
Д.Энх-Отгон багштай 7А анги
9-12-р ангийн ангилал
Ж.Батхишиг багштай 11Б анги
Д.Амарбаясгалан багштай 9А анги
Э.Гантуяа багштай 12Б анги
Амжилттай оролцсон суралцагчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.
Ажлын байрын зар
“Шинэ эхлэл” олон улсын хөтөлбөртэй, төрийн өмчит сургууль дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.
1. Бичиг хэргийн ажилтан
MonRobot Challenge – 2024
Хүүхэд залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлж, инженерчлэлийн ухааныг таниулан сурталчилж, түгээн дэлгэрүүлэх зорилготой “MonRobot Challenge 2024″ тэмцээн ”Монгол тэмүүлэл” олон улсын сургууль дээр амжилттай зохион байгуулагдаж, дүнгээ гаргалаа.
Тус тэмцээнд Дархан-Уул, Орхон, Өмнөговь аймгууд болон Улаанбаатар хотын 27 сургуулийн 230 суралцагч, 133 баг оролцож, робот технологийн 10 төрөлд өрсөлдлөө.
“Регби тоглодог роботууд” төрөлд 12Б ангийн суралцагч С.Ананд, Б.Бишрэл, 10А ангийн суралцагч Г.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй “Top H” баг 2-р байрт, 12Б ангийн суралцагч Б.Тэмүүлэн, Х.Мөнх-Очир, Б.Дөлгөөн нарын бүрэлдэхүүнтэй “One Yurt” баг 4-р байрт шалгарлаа. Мөн “Шугам дагадаг робот”, “Лего сумо”, “Unknown mission” төрлүүдэд 14 суралцагч амжилттай оролцлоо.
Амжилттай оролцсон суралцагчдадаа баяр хүргэж, улам их амжилтыг хүсье.